Monday, February 24, 2014

ГТЭЗ 2 курс ЛЕКЦ-1


Богино хугацаат өр төлбөр
1.      Өр төлбөрийн тухай ойлголт
2.      Өр төлбөрийн ангилал
3.      Өр төлбөрийн бүртгэл
4.      Санхүүгийн тайланд тусгах нь

1.      Өр төлбөрийн тухай ойлголт

Өнгөрсөн хугацаанд үүссэн ажил гүйлгээний дүнд бий болсон ирээдүйд ямар нэг хөрөнгийг бусдад шилжүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарсан үүрэг хариуцлагыг өр төлбөр гэнэ. Өр төлбөр нь дараах үндсэн 3 шинж чанартай.
  1. Энэ нь мөнгө, бараа буюу үйлчилгээг ирээдүйд шилжүүлэх эсвэл ашигласнаар барагдах одоогийн үүрэг хариуцлага байна.
  2. Өр төлбөрөөс зайлсхийх боломжгүй
Өр төлбөр нь ямар нэг өнгөрсөн ажил гүйлгээнээс үүдэлтэй байна
Богино хугацаат өр төлбөр
1.      Өр төлбөрийн тухай ойлголт
2.      Өр төлбөрийн ангилал
3.      Өр төлбөрийн бүртгэл
4.      Санхүүгийн тайланд тусгах нь

1.      Өр төлбөрийн тухай ойлголт

Өнгөрсөн хугацаанд үүссэн ажил гүйлгээний дүнд бий болсон ирээдүйд ямар нэг хөрөнгийг бусдад шилжүүлэх эсвэл үйлчилгээ үзүүлэхтэй холбогдон гарсан үүрэг хариуцлагыг өр төлбөр гэнэ. Өр төлбөр нь дараах үндсэн 3 шинж чанартай.
  1. Энэ нь мөнгө, бараа буюу үйлчилгээг ирээдүйд шилжүүлэх эсвэл ашигласнаар барагдах одоогийн үүрэг хариуцлага байна.
  2. Өр төлбөрөөс зайлсхийх боломжгүй
  3. Өр төлбөр нь ямар нэг өнгөрсөн ажил гүйлгээнээс үүдэлтэй байна
Өр төлбөр нь хөрөнгө болон үйлчилгээний ирээдүйн зардлыг илэрхийлдэг учраас түүний хамгийн гол шинж чанаруудын нэг бол төлөгдөх хугацаа юм. Энэ шинж чанараар нь өр төлбөрийг дараах байдлаар ангилдаг.
1.      Богино хугацаат өр төлбөр
2.      Урт хугацаат өр төлбөр
Богино хугацаат өр төлбөр нь дараах үндсэн хоёр шинж чанартай.
А. Нэг жил буюу үйл ажиллагааны циклийн аль уртад дуусвар болох
Б. Эргэлтийн хөрөнгөөр эсвэл бусад богино хугацаат өр төлбөрөөр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа
Үйл ажиллагааны цикл гэдэг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд ашиглагдах бараа үйлчилгээг худалдан авахаас эхлээд борлуулалт авлага цуглуулалтаас эцсийн мөнгөн орлого орох хүртэлх хугацааг хэлнэ.
2.  Өр төлбөрийн ангилал
НББОУС-д өр төлбөрийг өнөөгийн үнэ цэнээр нь бүртгэнэ гэж заасан байдаг ч богино хугацаат өр төлбөрийн хувьд өнөөгийн үнэ цэнэ ирээдүйн үнэ цэнэ хоёрийн дунд маш бага зөрүү байдаг тул түүнийг материаллаг бус гэж үзэн төлөгдөх дүнгээр нь тусгадаг. Өр төлбөрийг ерөнхийд нь ирээдүйн боломжит гарз гэж үзддэг учраас бүх өр төлбөр нь өөртөө тодорхой бус байдлын элементийг агуулж байдаг. Энэ шинж чанараар нь БХӨТ-ийг хоёр ангилж авч үздэг.
  1. Тодорхой өр төлбөр: төлөгдөх дүн, хугацаа нь мэдэгдэж байгаа өр төлбөр юм.
  2. Тооцсон өр төлбөр: ирээдүйн зардлын дүн, төлөгдөх хугацаа хүлээн авагчийн хувьд тодорхой бус боловч ул үндэстэйгээр тооцоолох боломжтой өр төлбөрийг хэлнэ. 
  3. Болзошгүй өр төлбөр: энэ нь төлөгдөх дүн, төлбөр хүлээн авагч, төлөх хугацаа эсвэл түүний оршин байдлыг батлах нэг буюу хэд хэдэн ирээдүйн үйл явдлын гарч тохиолдох, үл тохиолдхоос хамаарах өглөг юм.
Тодорхой өр төлбөр
Тодорхой өр төлбөрт дараах төрлийн өр төлбөрүүд багтана.
  1. Дансны буюу худалдааны өглөг: нь зээлээр авсан түүхий эд материал, бараа үйлчилгээний төлөө бусдад төлөх өрийн дүн юм.
Цалингийн өглөг: нь цалин хөлсний тооцоотой холбоотойгоор үүссэн өглөг юм.
  1. ХХОАТ-ын өр, НДШ-ийн өр
Өрийн бичиг: Компани үндсэн үйл ажиллагаагаа санхүүжүүлэхийн тулд богино хугацаанд банкны зээл авахаас гадна өрийн бичиг гаргаж болно. Өрийн бичиг гэдэг нь тодорхой хугацааны дараа, тодорхой хүүгийн хамт төлбөрийг төлнө гэсэн амлалтын бичиг юм. Өрийн бичгийг хүүтэй өрийн бичиг ба хүүгүй өрийн бичиг гэж хоёр ангилдаг. Хүүтэй өрийн бичиг гэдэг нь нэрлэсэн үнээс гадна тусад нь хүү тооцож бүртгэдэг өрийн бичгийн хэлдэг бол хүүгүй өрийн бичиг гэдэг нь нэрлэсэн үнийн дүнд хүүг багтаасан байдаг.
Ногдол ашгийн өр: Хөрөнгө оруулагчдаас хөрөнгийн эх үүсвэр болгон авч ашигласан хөрөнгийн төлөө төлж буй төлбөр юм. Ногдол ашиг нь нэг жилийн үйл ажиллагааны үр дүн байдаг учраас үүнтэй холбоотой үүссэн өр төлбөрийг богино хугацаат өр төлбөрийн ангилалд хамааруулдаг.
  1. урт хугацаат өр төлбөрийн одоо төлөгдөх хэсэг: урт хугацаат өр төлбөрийг тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх бол дараагийн тайлант хугацаа буюу нэг жилийн дотор төлөгдөх ёстой урт хугацаат өр төлбөрийн хэсгийг балансад БХӨТ-ийн хэсэгт харуулна. Харин дараах хоёр тохиолдолд богино хугацаат өр төлбөрөөр ангилахгүй.
а. Эргэлтийн бус хөрөнгөөр төлөгдөхөөр хүлээгдэж байгаа бол
б. Уг өр төлбөрийг хувьцат капиталд хөрвүүлэх гэж байгаа бол
Тооцсон өр төлбөр
Үүнд баталгаат үйлчилгээний өр төлбөр багтдаг. Өр төлбөрийн дүн нь баталгаат нөхцлийн дагуу гэмтлийг засварлахад шаардагдах борлуулалтын дараа гарах бүх зардлын тооцоолол юм. Баталгаат үйлчилгээний зардлыг бүртгэх хоёр арга байдаг .
а. Мөнгөн суурьт арга
б. Аккруэл суурьт арга
Болзошгүй өр төлбөр
Ямар нэг болзошгүй үйл явдлаас үүсэх өр төлбөрийг болзошгүй өр төлбөр гэнэ. Болзошгүй үйл явдал гэдэгт  хэлэлцэж байгаа зарга маргаан, хөрөнгө хураагдах аюул занал, гал үер, бусад байгалийн гамшгаас байгууллагын хөрөнгөнд учрах эрсдлийг хэлнэ. Болзошгүй өр төлбөрийг дараах хоёр нөхцөл зэрэг бүрдсэн үед хүлээн зөвшөөрнө.
а. Болзошгүй гарз үүсэх нь тодорхой юм уу нэлээд магадлалтай болох,
б. Болзошгүй гарзын хэмжээг ул үндэслэлтэй тооцож болохуйц болсон үед
3.  Өр төлбөрийн бүртгэл
Өр төлбөртэй холбоотой дараах журналын бичилт хийгдэнэ.
Худалдан авсан бараа ажил үйлчилгээний үнийг дараа төлөхөөр тооцоо үүсгэсэн бол:
Дт        Бараа материал ХХХ
Кт        Дансны өглөг ХХХ
Бараа материал худалдаж авахад зориулж банкнаас богино хугацаат зээл авсан бол:
Дт        Мөнгөн хөрөнгө ХХХ
Кт        Банкны богино хугацаатай зээл
Бэлэн мөнгө хүрэлцэхгүй тохиолдолд бэлтгэн нийлүүлэгчдэд төлөх өрийг богино хугацаатай зээл үүсгэж  төлсөн бол:
Дт        Дансны өглөг ХХХ
Кт        Богино хугацаатай зээл ХХХ
Худалдан авсан бараа материалын үнийг төлөх тухайгаа баталж өрийн бичиг гаргасан бол:
Дт        Бараа материал ХХХ
Кт        Өрийн бичиг ХХХ
Худалдан авагчдаас бараа материал, захиалгын төлбөрийг урьдчилан авсан бол:
Дт        Мөнгөн хөрөнгө ХХХ
Кт        Урьдчилж орсон орлого ХХХ
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг тооцсон бол :
Дт        Татварын зардал ХХХ
Кт        ААНОАТ өр ХХХ
Нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа, үйлчилгээ зээлээр худалдан авсан бол:
Дт        Бараа материал                      ххх
Дт        НӨАТ авлага             ххх
Кт                    дансны өглөг ХХХ
Нэмэгдсэн өртгийн албан татвартай бараа, үйлчилгээг зээлээр борлуулсан бол:

Дт        дансны авлага ХХХ
Кт        Бор.орлого     ххх
Кт        НӨАТ өр        ХХХ
Ногдол ашиг зарласан бол:
Дт        Хуримтлагдсан ашиг ХХХ
Кт        Ногдол ашгийн өглөг ХХХ
Бонд, өрийн бичгийн хүүгийн төлөгдөөгүй  байгаа өглөг, төлөхөөр хүлээгдэж  байгаа  зээлийн хүүний  тайлант хугацааны эцэст хийгддэг тохиргоо  бичилтээр:
Дт        Хүүний зардал ХХХ
Кт        Хүүний өглөг ХХХ
Урт хугацаат өр төлбөрийг тодорхой хугацааны туршид хэсэгчлэн төлөх бол дараагийн тайлант хугацаа буюу нэг жилийн дотор төлөгдөх  ёстой урт хугацаат өр төлбөрийн хэсгийг балансад богино хугацаат өр төлбөрөөр тайлагнана.
Дт        Урт хугацаат өр төлбөр ХХХ
Кт        Богино хугацаат өр төлбөр ХХХ
4.  Санхүүгийн тайланд тусгах нь
Санхүүгийн тайлангийн  тодруулганд дараах зүйлсийг тодруулсан байна.
  • Өр төлбөрийн ангилал тус бүрээр үлдэгдлийн дэлгэрэнгүй жагсаалт (үүссэн шалтгаан, насжилт, баталгаажуулалт)
  • Болзошгүй өр төлбөрийн талаарх тайлбар тодруулга
  • Өр төлбөрийн баталгаажуулалт
  • Гадаад валютаарх өглөгийг төгрөгт шилжүүлсэн албан ханш
Өр төлбөрийн баталгаажуулалт гэдэг нь тайлант хугацааны эцэст богино болон урт хугацаат өр төлбөрийн үлдэгдлийг тодорхойлж харилцагч байгууллагын холбогдох дансны үлдэгдэлтэй тохирч байгаа эсэхийг баталгаажуулна. Мөн тайлангийн хугацааны эцэст байгаа төлөгдөөгүй татвар, шимтгэлийн үлдэгдлийг харъяалах татвар, нийгмийн даатгалын байгууллагуудаар хянуулж баталгаажуулсан байна.
Өр төлбөрийн бүртгэлд дараах анхан шатны баримтыг ашиглана.
·         Нэхэмжлэх
·         Мөнгөн урьдчилгааны тайлан
·         Тооцооны үлдэгдлийн баталгаа
·         Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл

1 comment:

  1. Casino of the Week: The Most Popular Slot Games - DrmCD
    Top 10 Popular Slots in Vegas · 전주 출장샵 3. 사천 출장샵 Red Dead Redemption – Most Popular · 김포 출장안마 4. Highwayman – Most Popular · 5. 용인 출장안마 Dead or Alive – Most Popular · 6. 당진 출장안마 The

    ReplyDelete