Хичээл № 4
Урт
хугацаат өр төлбөрийн бүртгэл
- Бондын мөн чанар
- Бондын өрийн бүртгэл
- Бондыг нэрлэсэн үнээр нь гаргах
- Бондыг урамшуулалтай гаргах
- Бондыг хөнгөлөлттэй гаргах
1.
Бондын мөн чанар
Нэг жил ба үйл ажиллагааны нэг циклээс дээш
хугацаанд үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр авсан зээлийг урт хугацаат өр төлбөр
гэнэ. Тухайлбал банкнаас авсан урт хугацаат зээл, урт хугацаат бонд гэх мэт.
Урт хугацаат өр төлбөр нь ирээдүйн эдийн засгийн бууралт учраас түүнийг өнөөгийн үнэ цэнээр нь нягтлан
бодох бүртгэлд тусгадаг. Банкнаас урт хугацааны зээл авсан тохиолдолд хүлээн
авсан мөнгөний хэмжээгээр дараах журналын бичилт хийнэ.
Мөнгөн хөрөнгө ххх
Урт өр
төлбөр/эсвэл зээл ххх
Хичээл № 4
Урт
хугацаат өр төлбөрийн бүртгэл
- Бондын мөн чанар
- Бондын өрийн бүртгэл
- Бондыг нэрлэсэн үнээр нь гаргах
- Бондыг урамшуулалтай гаргах
- Бондыг хөнгөлөлттэй гаргах
1.
Бондын мөн чанар
Нэг жил ба үйл ажиллагааны нэг циклээс дээш
хугацаанд үйл ажиллагаагаа санхүүжүүлэхээр авсан зээлийг урт хугацаат өр төлбөр
гэнэ. Тухайлбал банкнаас авсан урт хугацаат зээл, урт хугацаат бонд гэх мэт.
Урт хугацаат өр төлбөр нь ирээдүйн эдийн засгийн бууралт учраас түүнийг өнөөгийн үнэ цэнээр нь нягтлан
бодох бүртгэлд тусгадаг. Банкнаас урт хугацааны зээл авсан тохиолдолд хүлээн
авсан мөнгөний хэмжээгээр дараах журналын бичилт хийнэ.
Мөнгөн хөрөнгө ххх
Урт
өр төлбөр/эсвэл зээл ххх
Урт хугацаат өр төлбөрийн хамгийн нийтлэг жишээ нь
бондын өр юм. Бонд гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тодорхой хугацааны дараа
тодорхой хэмжээний хүүтэйгээр төлөхийг баталсан өрийн бичгийн нэг хэлбэр юм.
Бондыг анх грагахдаа нэрлэсэн үнэ нэрлэсэн хүү төлбөр хийгдэх хэлбэр, хугацаа
зэргийг тусгасан байх ёстой. Нэрлэсэн үнэ бүхий тодорхой хэмжээний бондыг
гаргаснаар нэг зээлдүүлэгч хангаж чадахааргүй их хэмжээний зээлийг олон тоонызээлдүүлэгчдээс
татан төвлөрүүлэх боломжтой болдог.
Бондын дараах төрлүүд байдаг.
- Хамгаалалттай ба хамгаалалтгүй бонд
Ямар нэг хөрөнгөөр барьцаалагдсан бол хамгаалалттай
эмрэг тохиолдолд хамгаалалттгүй бонд гэнэ.
- Төлбөрийг барагдуулах хугацааны хэлбэрээр нь хугацаатай, цуврал, дуудаж болох бонд гэж ангилна.
Тодорхой хугацааны дараа бүрэн төлөгдөх бондыг
хугацаат бонд гэнэ. Хэсэгчлэн төлөгдөх бондыг цуврал бонд гэнэ. Хугацаанаас нь
өмнө буцаан худалдан авах бондыг эргэн дуудагдах бонд гэнэ.
- Хөрвөх бонд
Бондыг гаргасны дараа тодорхой хугацааны дотор
тухайн компанийн өөр үнэт цаасанд хөрвөх эрхтэй бондыг хөрвөх бонд гэнэ.
- Бүртгэсэн ба шилжих бонд
Эзэмшигчдын нэр дээр гаргасан бондыг бүртгэх бонд,
эзэмшигчдийн нэр бүртгээгүй бондыг шилжих бонд гэнэ.
Бондыг гаргахын тулд захирлуудын зөвлөл, хувьцаа
эзэмшигчдийн хурал, үнэт цаансы арилжааны комисс гэх мэт эрх бүхий
байгууллагаас зөвшөөрөл авдаг. Бонд гаргах гэрээнд дараах зүйлсийг
баталгаажуулан тусгасан байна.
а/. Тогтоосон дуусвар хугацаанд төлөх үндсэн өр
буюу нэрлэсэн үнэ
б/. Нэрлэсэн үнээс тодорхой хувиар тооцсон хүү
төлөх хугацаа
в/. Бусдад шилжүүлэх нөхцөл хамгаалалт болон
барьцаалах хөрөнгө
г/. Бондыг хугацаанаас нь өмнө эргэн дуудах эсэх
тухай
2.
Бондын өрийн бүртгэл
Бондын өрийг өнөөгийн үнэ цэнээр нь бүртгэлд
тусгадаг ба балансад хөрөнгийн эх үүсвэр
хэсэгт богино хугацаат төлбөрийн дараагаар байрладаг. Бондын нэрлэсэн хүү зах зээлийн хүүгийн зөрүүгээр бондын
хөнгөлөлт урамшуулал үүсдэг.
Бондын өнөөгийн үнэ цэнийг үечилсэн төлбөрийн
өнөөгийн цэнэ, нэг удаагийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнийн нийлбэрээр
тооцно.
ӨҮЦ- өнөөгийн үнэ цэнэ
ЗЗ хүү -зах
зээлийн хүү
Н.хүү-нэрлэсэн хүү
НҮ- нэрлэсэн үнэ
Жишээ нь: 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 10
хувийн нэрлэсэн хүүтэй, 8 хувийн зах зээлийн хүүтэй 3 жилийн хугацаатай бондыг
А компани гаргасан бол өнөөгийн үнэ цэнэ нь хэд вэ ?
3.
Бондыг нэрлэсэн үнээр нь гаргах
Бондын нэрлэсэн хүү зах зээлийн хүү хоёр тэнцүү
байх үед уг бондын нэрлэсэн үнэ өнөөгийн үнэ цэнэ хоёр тэнцүү байна.
Жишээ нь: 2003,01,01-нд А компани 2 жилийн
хугацаатай 12 хувийн нэрлэсэн хүүтэй 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 ш
бонд гаргаж бүгдийг нь нэрлэсэн үнээр нь борлуулсан. Бондын хүүг хагас жил
тутам тооцдог бол бонд гаргалт, хүү тооцолт, бондыг эргэлтээс гаргах үеийн
журналын бичилтийг хий.
2003,01,01
Мөнгөн хөрөнгө 1000,000
Бондын
өр 1000,000
2003,06,31
Хүү зардал 60,000
Мөнгөн
хөрөнгө 60,000
2004,01,01
Бондын өр 1000,000
Хүү зардал 60,000
Мөнгөн
хөрөнгө 1060,000
4.
Бондыг урамшуулалтай гаргах
Бондын нэрлэсэн хүү зах зээлийн хүүнээс бага байвал
бондын хөнгөлөлт үүсэх бөгөөд өнөөгийн үнэ цэнэ нэрлэсэн үнээс бага байна.
Жишээ нь: 2003,01,01-нд А компани 3 жилийн
хугацаатай 10 хувийн нэрлэсэн хүүтэй, 12 хувийн зах зээлийн хүүтэй 10,000
төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 ш бонд гаргаж бүгдийг нь нэрлэсэн үнээр нь
борлуулсан. Бондын гаргалт, хүү тооцолт, бондыг эргэлтээс гаргах үеийн журналын
бичилтийг хий.
2003,01,01
Мөнгөн хөрөнгө 951963
Бондын өр хөнгөлөлт 48037
Бондын
өр 1000,000
5.
Бондыг хөнгөлөлттэй гаргах
Бондын нэрлэсэн хүү зах зээлийн хүүнээс бага байвал
бондын хөнгөлөлт үүсэх бөгөөд өнөөгийн үнэ цэнэ нэрлэсэн үнээс бага байна.
Жишээ нь: 2003,01,01-нд А компани 3 жилийн
хугацаатай 10 хувийн нэрлэсэн хүүтэй, 8 хувийн зах зээлийн хүүтэй 10,000
төгрөгийн нэрлэсэн үнэтэй 100 ш бонд гаргаж бүгдийг нь нэрлэсэн үнээр нь
борлуулсан. Бондын гаргалт, хүү тооцолт, бондыг эргэлтээс гаргах үеийн журналын
бичилтийг хий.
2003,01,01
Мөнгөн хөрөнгө 1051541
Бондын
өр 1000,000
Бондын
урамшуулал 51541
"Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
ReplyDeleteхолбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339