Жич: Толгой ба охин компаний
тухай ойлголт уншиж судлах шаардлагатай.
Толгой ба охин компанийн хоорондын ажил гүйлгээний
бүртгэл
1.
Компани хоорондын бараа материалын борлуулалт
2. Компани
хоорондын үндсэн хөрөнгийн борлуулалт
3. Компани
хоорондын хөрөнгийн түрээс
4.
Компани хоорондын биет бус хөрөнгийн борлуулалт
1. Компани хоорондын бараа борлуулалт
Компани
хооронд бараа материалыг
а/
өртгөөр нь
б/
нэмэгдэлтэй үнээр борлуулж болно.
Толгой ба охин компанийн хоорондын ажил гүйлгээний
бүртгэл
1.
Компани хоорондын бараа материалын борлуулалт
2. Компани
хоорондын үндсэн хөрөнгийн борлуулалт
3. Компани
хоорондын хөрөнгийн түрээс
4.
Компани хоорондын биет бус хөрөнгийн борлуулалт
1. Компани хоорондын бараа борлуулалт
Компани
хооронд бараа материалыг
а/
өртгөөр нь
б/
нэмэгдэлтэй үнээр борлуулж болно.
а/,
"А" компани 2001 онд охин компани болох "Б"-д 150000
төгрөгийн өртөгтэй бараагаа өртгөөр нь борлуулжээ. 12 сарын 31 гэхэд Б-ийн
барааны үлдэгдэл 25000 төг болсон бөгөөд "А" компанид 15000 төг-ийн
өртэй үлдсэн байв.
Тэгвэл санхүүгийн тайланг нэгтгэх ажлын хүснэгтэд:
Баланс: А Б
Компани
хоорондын авлага 15000
компани
хоорондын өглөг (15000) тусгагдана.
Дээрх
жишээгээр А, Б компаниудад дараах бичилт хийгдэнэ.
1. А
(толгой) компани Б ( охин) компанид бараа борлуулав.
“А” Компани хоорондын авлагын данс 150000 Компани хоорондын борлуулалт 150000
Компани
хоорондын ББӨ 150000
Бараа 150000
“Б” Бараа 150000
Компани
хоорондын өрийн данс 150000
2. Б
худалдан авалтынхаа үнийг төлөв.
“А” Мөнгөн хөрөнгө 135000
Компани хоорондын авлагын данс 135000
“Б” Компани хоорондын өрийн данс 135000
Мөнгөн хөрөнгө 135000
3. Б
А-гаас худалдан авсан бараагаа 160000-р
борлуулсан.
“Б” Худалдааны
авлага 160000
Борлуулалтын орлого 160000
Борлуулсан
барааны өртөг 125000
Бараа материал 125000
Дээрх
журналын бичилтийг бараа материалын байнгын систем ашиглаж бичсэн.
б/, Б компани 2001 онд А корпорацид 20 %-ийн ашигтайгаар бараа
борлуулсан. 12 сарын 31 гэхэд "А"-ийн барааны үлдэгдэл 40000 төг ба
30000 төг-ийн өртэй үлдэв.
|
Худалдах
|
өртөг
|
Нийт ашиг
|
|
үнэ
|
|
(өртгийн 25 %, худ.үнийн 20%)
|
Борлуулалт
|
120000
|
96000
|
24000
|
Эцсийн үлдэгдэл
|
40000
|
32000
|
8000
|
Борлуулсан барааны өртөг
|
80000
|
64000
|
16000
|
Дээрхээс
үзэхэд компани хоорондын бараа борлуулалтын нийт ашиг 24000 төг, үүнээс 16000
төг-ийн ашиг нь А-ийн бусад компанид борлуулсан барааны борлуулалтаар дамжин
хүлээн зөвшөөрөгдөж 8000 төг-ийн ашиг нь А-ийн бараа материалын эцсийн
үлдэгдэлд үлдэж байна.
1. Б
компани А-д бараа борлуулав.
“А” Бараа материал 120,000
Компани хоорондын өр 120,000
“Б” компани хоорондын
авлага 120,000
Компани хоорондын борлуулалт 120,000
Компани хоорондын ББӨ 96,000
Бараа материал 96,000
2. А,
Б -д барааны үнээ төлөв.
“А” компани хоорондын өр 90,000
Мөнгөн хөрөнгө
90,000
“Б” мөнгөн
хөрөнгө 90,000
Компани
хоорондын авлага 90,000
3. А Б-гээс худалдан авсан
бараагаа борлуулсан.
А
Б
Худалдааны
авлагын данс 100000
Борлуулалт 100000
Борлуулсан
барааны өртөг 80000
Бараа 80000
Энд,
санхүүгийн тайланг нэгтгэх ажлын хүснэгтэнд доорх залруулга хийгдэнэ. (журналын
бичилтийн хэлбэрээр)
Дт Компани хоорондын борлуулалт -Б 120000
Кт Компани хоорондын ББӨ-Б
96000
Кт ББӨ- А 16000
Кт
Бараа-А
8000
2.
Компани хоорондын үндсэн хөрөнгийн борлуулалт
Компани хоорондын газар
борлуулалт
2001
онд А корпораци хэсэгчлэн эзэмшсэн охин компани болох Б-д 175000 төг-өөр хэсэг
газраа худалджээ. Газрын өртөг 125000 төг.
А
Б
Мөнгөн
хөрөнгө 175000 Газар 175000
Газар 125000 Мөнгөн хөрөнгө 175000
Компани
хооронд газар
борлуулсны ашиг
50000
2001
оны 12-31 нээрх санхүүгийн нэгдсэн тайланд газар 125000 төг-ийн анхны
өртөгөөрөө тусгагдах тул 50000 төг-ийн ашгийг залруулах ёстой. Учир нь энэ нь
гаднын компанитай хийсэн ажил гүйлгээний үр дүн биш. Залруулга доорхи байдлаар
хийгдэнэ.
Журналын
бичилтийн хэлбэрээр:
Компани
хооронд газар борлуулсны ашиг-А
50000
Газар -Б
50000
Ажлын
хүснэгтэнд:
А Б Залруулга Нэгтгэсэн
дүн
Орлогын
тайлан:
Компани
хооронд газар 50000 (50000) -
борлуулсны
ашиг
Баланс:
Газар 175000 (50000) 125000
Компани хооронд газраас бусад (элэгдэл тооцогддог) үндсэн хөрөнгө
борлуулах
2003
оны 12 сарын 31-нд Б (охин) компани А (толгой) корпорацид тоног төхөөрөмж
худалдсан.
А-д
худалдсан машины үнэ 60000төг,
Б,
2001 оны 1сарын 2-нд худалдан авсан үнэ буюу өртөг 50000 төг.
Тооцоолсон үлдэх өртөг
|
|
Б 2001 оны 1сарын 2-нд
|
4000төг
|
А 2003 оны 12 сарын 31 -нд
|
4000төг
|
Ашиглагдах хугацаа:
|
|
Б-д
|
10 жип
|
А-д
|
5 жил
|
Жилийн элэгдлийн зардал: (шулуун
шугамын аргаар)
|
|
Б (46000*0,10)
|
4600
|
А (56000*0,20)
|
11200
|
Журналын
бичилт:
А Б
Машин
тоног төхөөрөмж 60000 Мөнгөн
хөрөнгө 60000
Мөнгөн
хөрөнгө 60000 Хур. элэгдэл 13800 (4,6*3)
тон.төх 50000
Компани хоор.тон. төх. Худал.ашиг 23800
Компани
хооронд тоног төхөөрөмж худалдсан 2003 оны 12 сарын 31 өдрөөрх санхүүгийн
тайланд дараах залруулга (устгалт) хийгдэнэ.
Компани хооронд тоног төхөөрөмж борлуулсны ашиг 23800
Машин тоног төхөөрөмж (А)
23800
Үүний дараа: А корпорацийн тоног төхөөрөмжийн өртөг 60000
Компани хоорондын ашиг
(-) -23800
36200
3.
Компани хоорондын хөрөнгийн түрээс
2004
оны 1 сарын 2 өдөр А корпораци Б
(бүрэн эзэмшсэн охин)-д капитал түрээсийн хэлбэрээр тоног төхөөрөмж
түрээслүүлжээ. 2004 оноос эхлэн 2007 оныг дуустал жил бүрийн 1 сарын 2 нд 10000, 2008 оны 1 сарын 2-нд 1000 төг төлж
тоног төхөөрөмжийг худалдан авна. Тоног төхөөрөмжийн ашиглагдах хугацаа 6 жил,
үлдэх өртөггүй. Түрээслүүлсэн тоног төхөөрөмжийн өртөг А-ийн бүртгэлд 30000
төг-р бүртгэгдсэн байсан. Зээлийн хүү 8% байсан гэвэл:
А-ийн түрээсээрх цэвэр хөрөнгө оруулалтыг тодорхойлох
түрээсийн төлбөрийн өнөөгийн үнэ цэнэ:
Жил
бүрийн 10000 төлбөрийн өнөөгийн үнэ.
(4жил) 10000x3.577097= 35771
4 дэх
жилийн 1000 төгрөгийн өнөөгийн үнэ цэнэ
1000 х 0.735030= 735
А-ийн
түрээсээрх цэвэр хөрөнгө оруулалт 36506
А корпорацийн
журналын бичилт
2004 он
1/02 Компани хоорондын түрээсийн авлага 41000 (10000x4 +
1000)
Компани хоорондын борлуулалтын өртөг 30000
Компани хоорондын борлуулалт 36506
Компани хоорондын хүлээгдэж буй хүүний орлого 4494
Бараа 30000
1/02 Мөнгөн
хөрөнгө
10000
Компани хоорондын түрээсийн авлага 10000
ХII/31
Компани хоорондын хүлээгдэж буй Хүү.О
2120 (31000-4494) х 0.08
Компани хоорондын хүүний орлого 2120
Б-ийн журналын
бичилт
2004
он
I/02 Түрээслэн авсан тоног төхөөрөмж 36506
Компани хоорондын түрээсийн өглөг 36506
I/02 Компани хоорондын түрээсийн өглөг 10000
Мөнгөн хөрөнгө 10000
ХII/31
Компани хоорондын хүүний зардал
2120
(36506-10000)* 0.08
Компани хоорондын хүүний өглөг 2120
XII/31 Элэгдлийн
зардал (36506 х 1/6)
6084
Түрээслэн авсан тоног төхөөрөмж 6084
2004
оны 12-р сарын 31 нд санхүүгийн тайлан нэгтгэх ажлын хүснэгтэнд дараах устгах
бичилт хийгдэнэ.
Компани хоорондын түрээсийн өглөг 26506
Компани хоорондын хүүний өглөг 2120
Компани хоор.хүлээгдэж байгаа Хүү.О 2374 /41000-36506-2120/
Компани хоорондын борлуулалт 36506
Компани хоорондын борлуулалтын өртөг 30000
Компани хоорондын түрээсийн авлага 31000
Түрээслэн авсан тоног төхөөрөмж 5422
Элэгдлийн зардал
1084
4.
Компани хоорондын биет бус хөрөнгийн борлуулалт
Биет бус
хөрөнгө борлуулах нь
биет хөрөнгө борлуулахтай адил
бүртгэлд тусгагдана. Гол ялгаа нь
хуримтлагдсан элэгдэл гэсэн данс хөтлөгдөхгүй. Тайлант жилийн 1 сарын 2нд А
корпораци бүрэн эзэмшсэн охин компани болох Б-д 40000 төг-р патент худалдсан.
Патентийн өртөг 32000төг. Патентийн
ашиглагдах хугацаа нь тайлант жилийн 1 сарын 2 өдрөөс эхлэн 4 жил, элэгдлийг
шулуун шугамын аргаар тооцно. Тэгвэл 12 сарын 31 -ээр ажлын хүснэгтийн устгалт
доорх байдлаар хийгдэнэ.
Компани хоорондын патент борлуулсны ашиг-А 8000 (40000-32000)
Элэгдлийн зардал (Б) 8000/4 2000
Патент (Б) 8000-2000 6000
1. Компани хоорондын бараа борлуулалт.
Бодлого
1. "А" компани 2005 онд охин компани болох "Б"-д 180000
төгрөгийн өртөгтэй бараагаа өртгөөр нь борлуулжээ. 12 сарын 31 гэхэд Б-ийн
барааны үлдэгдэл 55000 төг болсон бөгөөд Б компани А-аас худалдан авсан
бараагаа 210000 төгрөгөөр борлуулсан. Мөн Б компани "А" компанид 95000 төг-ийн өртэй
үлдсэн байв.
No comments:
Post a Comment