Monday, February 17, 2014

НББ болон БАЭЗ 4 курсын оюутнуудад


Толгой ба охин компанийн бүртгэл
1.                  Толгой ба охин компанийн тухай ойлголт
2.                  Худалдан авалтын аргаар охин компанийг эзэмших
3.                  Ашиг сонирхолоо нэгтгэх аргаар охин компанийг эзэмжих
1.      Толгой ба охин компанийн тухай ойлголт
Нэг компани нөгөө компанийн гаргасан саналын эрхтэй хувьцаа буюу энгийн хувьцааны 50-аас дээш хувийг шууд ба шууд бус замаар олж эзэмших үед тэдгээр компаниуд толгой ба охин компанийн харилцаанд шилжих бөгөөд хувьцааг нь худалдан авах хэлбэрийн бизнесийн нэгдэлд орсон гэж үзнэ. 

Толгой ба охин компанийн бүртгэл
1.                  Толгой ба охин компанийн тухай ойлголт
2.                  Худалдан авалтын аргаар охин компанийг эзэмших
3.                  Ашиг сонирхолоо нэгтгэх аргаар охин компанийг эзэмжих
1.      Толгой ба охин компанийн тухай ойлголт
Нэг компани нөгөө компанийн гаргасан саналын эрхтэй хувьцаа буюу энгийн хувьцааны 50-аас дээш хувийг шууд ба шууд бус замаар олж эзэмших үед тэдгээр компаниуд толгой ба охин компанийн харилцаанд шилжих бөгөөд хувьцааг нь худалдан авах хэлбэрийн бизнесийн нэгдэлд орсон гэж үзнэ.  Бизнесийн нэгдлийн хэлбэрүүд болох хууль ёсны нэгдэлт, нийлэлтийн хувьд нэгдэгч компани татан буугддаг тул түүний хөрөнгө өр төлбөрийг нэгтгэгчийн балансад шууд шилжүүлснээр нэгтгэсэн санхүүгийн тайлан бэлэн болж байсан. Харин хувьцааг нь худалдан авах хэлбэрийн хувьд охин компани татан буугадахгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулдгаараа дээрх хоёр хэлбэрээс ялгаатай. Иймээс охин компанийн хөрөнгө, өр төлбөрийг толгой компани балансдаа нэгтгэхгүй, үүний оронд нэгтгэсэн санхүүгийн тайлангийн ажлын хүснэгт бэлднэ.  Охин компани бол биеэ даасан хуулийн этгээд бөгөөд түүний хүлээх үүрэг хариуцлагыг толгой компани хариуцахгүй, харин зөвхөн хяналт тавина. Хяналт гэдэг нь өгөөж олох зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны бодлогыг удирдах эрх юм. Охин компанийн нийт саналын эрхтэй хувьцаа буюу энгийн хувьцааны хэдэн хувийг толгой компани эзэмшиж буйгаар нь хоёр ангилна.
а/ бүрэн эзэмшилтэй охин компани /100%/
б/ хагас эзэмшилтэй охин компани /50-аас дээш 100-аас бага хувь/

2.  Худалдан авалтын аргаар охин компанийг эзэмших
а/ Худалдан авалтын аргаар охин компанийг бүрэн эзэмших
Бизнесийн нэгдэл үүсэх өдөр дараах зүйлсийг гүйцэтгэнэ.
  1. Хөрөнгө оруулалтыг бүртгэнэ.
Дт Охин компанид оруулсан хөрөнгө оруулалт   ххх
            Кт        мөнгө /ЭХ, Бонд гаргавал тэдгээрийн ЗЗҮ-ээр/   ххх
Бизнесийн нэгдэлтэй холбоотой зардлууд гарвал:
Дт ОКОХО /шууд зардал/                ххх
Дт НТК/бонд гаргалтын зардал/      ххх
                        Кт        мөнгөн                       ххх
  1. Нэгтгэсэн балансын ажлын хүснэгт бэлдэнэ.
Худалдан авалтын аргаар нэгдэл үүсэх өдөр толгой ба охин компанийн санхүүгийн тайлангуудаас зөвхөн балансыг нэгтгэдэг. Нэгтгэсэн баланс дээр охин компанийн хөрөнгө өр төлбөрийг зах зээлийн үнэ хүртэл өсгөж нэгтгэнэ. Мөн нэгтгэсэн балансын ажлын хүснэгтэн дээр  охин компанийн эздийн өмчийн дансууд болон охин компанид оруулсан хөрөнгө оруулалт дансыг устгаж зохицуулна.
Ажлын хүснэгтэд толгой болон охин компанийн тус тусын балансыг нэг нэг баганаар жагсааж, дараа нь хөрөнгө болон хөрөнгийн эх үүсвэрүүдийг мөр мөрөөр нь нэмж нэгтгэдэг. Нэгэнт толгой ба охин компаниуд эдийн засгийн хувьд нэг нэгж болсон тул
нэгтгэсэн тайланд тэдгээрийн хоорондын ажил гүйлгээг тусгадаггүй ба түүнийг арилгах зорилгоор ажлын хүснэгтийн устгах бичилтийг хийдэг.
Жишээ нь: “А” компани 10.000 төгрөгийн дансны үнэтэй цэвэр хөрөнгө бүхий  “Б” компанийн энгийн хувьцааг 18000 төгрөгөөр худалдан авч эзэмшсэн. Энэ өдөр “Б” компанийн цэвэр хөрөнгийн зах зээлийн үнэ дараах байдалтай байв.
Дансны нэр                дансны үнэ                ЗЗҮ                 Илүү ЗЗҮ/зөрүү/
Мөнгө                           8000                          8000                            -
 Авлага                         4000                          4000                            -
Бараа материал            2000                          6000                            4000
Тоног төхөөрөмж        8000                          12000                          4000
Нийт хөрөнгийн дүн 22000                         30000                                     
Дансны өр                    5700                          5700
Татварын өр                 300                            300
Бондын өр                    6000                          8000                            2000
Энгийн хувьцаа          8000
Хур.ашиг                     2000                                     
Нийт эх үүсвэр            22000
“А” компанийн баланс дараах байдалтай байсан.
Мөнгө                         20000              өр                                            8000
Авлага                                    20000              тат.өр                                      400
БМ                              12000              бондын өр                              8000
Тон.төх                       40000              Энгийн хувьцаа                    20000
                                                            Хуримтлагдсан ашиг            55600
Ний хөрөнгө              92000              ХЭҮ                                       92000                         
А. Цэвэр хөрөнгийн зах зээлийн үнийг олно.
Нийт хөрөнгийн зах зээлийн үнээс нийт өр төлбөрийн зах зээлийн үнийг хассанаар цэвэр хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлно.
ЦХЗЗҮ=30.000-6000-8000=16000
Б. Гудвиллыг тооцно.          
ХО - ЦХЗЗҮ=гудвилл
18000-16000=2000
В. Хөрөнгө оруулалтыг бүртгэнэ.
Дт        ОКОХО         18000
            Кт        мөнгө              18000
Г. Нэгтгэсэн балансын ажлын хүснэгт бэлтгэнэ.

Дансны нэр
Толгой компани
Охин компани
Дт зохицуулга
Кт зохицуулга
Нэгтгэсэн баланс
1
Мөнгө
2000
8000


10000

Авлага
20000
4000


24000

Бараа мат
12000
2000
4000

18000

ОКОХО
18000


18000
-

Тоног төх
40000
8000
4000

52000

гуудвил


2000

2000

Н. хөрөнгө
92000
22000


106000

өр
8000
5700


13700

Татвар өр
400
300


700

Бонд.өр
8000
6000

2000
16000

ЭХ
20000
8000
8000

20000

Хур.ашиг
55600
2000
2000

55600

Н. хөрөнгө
92000
22000


106000

Зох.дүн


20000
20000


б/ Худалдан авалтын аргаар охин компанийг хагас эзэмших
Хагас эзэмшилтэй охин компанийн хувьд толгой компанид эзэмшигдээгүй охин компанийн энгийн хувьцааны хэсгийг цөөнхийн сонирхол гэнэ. Хагас эзэмшилтэй охин компанийг худалдан авалтын аргаар нэгтгэхэд нэгтгэсэн баланс дээр цөөнхийн сонирхолыг тодорхойлж тусгагдгаараа бүрэн эзэмшлээс ялгаатай. Нэгтгэсэн баланс дээр цөөнхийн сонирхолыг хоёр аргаар харуулж болно.
  1. Толгой компанийн онолоор цөөнхийн сонирхолыг толгой ба охин компаниас тусад нь авч үзэж өр төлбөр хэсэгт харуулна.
  2. Байгууллагын онолоор /биеэ даасан байх/ цөөнх ба олонх гэсэн хоёр эзэмшлийг нэг сонирхол бүхий эдийн засгийн нэг нэгж гэж үзэн эздийн өмчийн хэсэгт харуулна.
Жишээ нь:”Б” компанийн цэвэр хөрөнгийн  дансны үнэ 10000 төгрөг, ЗЗҮ 16000 төгрөг байх үед “А” компани энгийн хувьцааных нь 80 хувийг худалдан авч эзэмшихдээ 14000 төгрөг төлсөн бол :
А. Цэвэр хөрөнгийн зах зээлийн үнийг олно.
Нийт хөрөнгийн зах зээлийн үнээс нийт өр төлбөрийн зах зээлийн үнийг хассанаар цэвэр хөрөнгийн зах зээлийн үнийг тодорхойлно.
ЦХЗЗҮ=16000
Б. Гудвиллыг тооцно.          
ХО - ЦХЗЗҮ*эзэмшлийн хувь=гудвилл
14000-16000*0.8=1200 эерэг гудвил
В. Хөрөнгө оруулалтыг бүртгэнэ.
Дт        ОКОХО         14000
            Кт        мөнгө              14000
Г. Охин компани дахь цөөнхийн сонирхол
ОКЦХЗЗҮ*цөөнхийн эзэмшлийн хувь=16000*0.2=3200
Д. Нэгтгэсэн балансын ажлын хүснэгт бэлтгэнэ.

Дансны нэр
Толгой компани
Охин компани
Дт зохицуулга
Кт зохицуулга
Нэгтгэсэн баланс
1
Мөнгө
6000
8000


16000

Авлага
20000
4000


24000

Бараа мат
12000
2000
4000

18000

ОКОХО
14000


14000
-

Тоног төх
40000
8000
4000

52000

гуудвил


1200

1200

Н. хөрөнгө
92000
22000


109200

өр
8000
5700


13700

Татвар өр
400
300


700

Бонд.өр
8000
6000

2000
16000

ЭХ
20000
8000
8000

20000

Хур.ашиг
55600
2000
2000

55600

ОКЦХ дэх цөөнхийн сонирхол



3200
3200

Н. хөрөнгө
92000
22000


109200

Зох.дүн


19200
19200


1 comment:

  1. "Би Атла Зээлийн Хөтөлбөр, Рон Холдинг компаниудтай хоёр тусдаа зээл дээр ажиллаж байсан. Тэд гайхалтай зүйл биш юм! Тус баг нь маш мэргэжлийн бөгөөд нэмэлт хөрөнгө нь манай бизнесийг өргөжүүлэхэд тусалсан. Өндөр зөвлөж байна. "
    холбоо барих Atlasloanfirm@outlook.com/ Whatsap / Hangout / +1 (443) 345 9339

    ReplyDelete